Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлага, хамт олон салбарынхаа ахмадуудаа XVII жарны “Үзэсгэлэнт болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүлж хүлээн авлаа.
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтансүх Энэ жил мал эмнэлгийн салбар үүсч хөгжсний 100 жилийн ойг тохиолдож байгаатай холбогдуулан цаашдын үйл ажиллагаа, хийгдэх ажлын төлөвлөгөөний талаар танилцууллаа. Цаашид мал эмнэлгийн салбарт боловсон хүчнийг бэлтгэн хөгжүүлэх, санал, зөвлөмж, зөвлөгөө зэрэг үнэтэй санал санаачлага дэвшүүлэн халуун яриа өрнүүллээ.