МАТАД СУМЫН НУТАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА

2024-03-27 105 0

Аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0306 дугаар анги, Газрын тосны 19, 21 дүгээр талбай, Матад сумын Засаг даргын тамгын газрын нийт 52 хүн, 8 автомашинтай 4 цаг гаруй хугацаанд ажиллан, 16:50 цагт түймрийг бүрэн унтраав.

Тодруулбал Дорнод аймаг Матад сум Мэнэн баг Хонгорын овоо гэх газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 250 км, улсын хилээс урд зүгт 56 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2024.03.27-ны өдрийн 11:10 цагт хүлээн авч хариу арга хэмжээ аван ажиллалаа.

Иргэд та бүхэн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

Hacker Blog Hack Haber Nike dunk custom