МАХЧИН ДИНОЗАВРЫН ТОЛГОЙН ЯСЫГ БУСДАД ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ГЭЖ БАЙСАН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

2024-01-25 8 0

Эрүүгийн цагдаагийн албанаас “Э” нарын долоон иргэн хууль бусаар палеонтологийн хайгуул, малтлага хийж одоогоос 70 сая орчим жилийн өмнөх үед хамаарах махчин динозаврын төрөл Тарбозаврын толгойн ясыг хууль бусаар олж авч, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-ын иргэдэд худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсан хууль бус үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд холбогдох этгээдүүдийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл, орон байранд хийсэн нэгжлэгээр 84 см х 112 см хэмжээтэй Тарбозаврын толгойн ясыг илрүүлэн хураан авч, мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ