МИНИ ВОЛЕЙБОЛЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2022-09-10 192 0

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Монголын волейболын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг мини волейболын Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн волейболын спортын мастер Х.Баянтуул багштай “Бату тэмүүлэл” клубын сурагчдыг хүлээн авч уулзан баяр хүргэж, Х.Баянтуул багшид аймгийн Засаг даргын жуух бичиг гардуулан, баг тамирчдыг пүүзээр шагнахаа амласан юм. Мөн цаашдын тэмцээн уралдаануудад болон бэлтгэл хийх орчин нөхцлийг нь сайжруулахад хамтран ажиллахаа илэрхийллээ.

“Мини волейбол-2022” Улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод зохион байгуулагдаж, 140-өөд багийн 600 гаруй тамирчид оролцсоноос “Бату тэмүүлэл” клубын бяцхан тамирчид маань 10 насны төрөлд алтан медаль, 12 насны төрөлд мөнгөн медаль хүртэж аймаг орон нутгаа төлөөлөн тэмцээнд амжилттай оролцоод ирсэн билээ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ