“МОДОН ГУАНЗ”-ААС НААШИХ 13 КМ ЗАМЫГ 9 ДҮГЭЭР САРЫН 1 ГЭХЭД БҮРЭН НЭЭНЭ

2022-08-24 485 0

Хүйтний хөндий – Арвайхээр чиглэлийн 57.56 км зам засварын ажил амжилттай үргэлжилж байна. “Бүс нутгийн авто зам, засвар арчлалтын төсөл”-ийн зохицуулагч Н.Мөнхбаясгалан, инженер Ч.Батмөнх нар замын ажлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Замын эхний хэсгийн 21.6 км-ыг 3 см асфальтаар дахин хучиж, 7 дугаар сарын 17-ны өдөр ашиглалтад бүрэн оруулсан бол “Модон гуанз”-наас нааших 13 км замыг 9 дүгээр сарын 1 гэхэд бүрэн нээхээр ажиллаж байна.

Замын ажлын 54 цэгт хоолойн ажил, 38.3 км-т харлуулсан буталсан чулуун суурь, 7.8 км-т цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийгдээд байна.

/эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ