Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран, Ховд аймгийн Дарви сумын уугуул, Дугуйн спортын ОУ-ын хэмжээний мастер Ш.Жамбал, болон Ховд аймгийн “МОНГОЛ АЛТАЙ” дугуйн холбооны төлөөллийг аймгийн ИТХ-ын Дарга Г.Пүрэвганди энэ сарын 14-ний өдөр хүлээн авч уулзан, санал солилцлоо.
Ховд аймаг нь “Хот суурин газрын автомашины хэрэглээг багасгах, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийг эрүүл амьдралын хэвшилд сургах, унадаг дугуйн спортыг хөгжүүлэх зорилгоор “ДУГУЙТАЙ ХОВД” дэд хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Монголын дугуйн холбооноос 8 дугаар сарын 6-аас 14-ны хооронд Монголын 23 дахь удаагийн олон өдрийн “Дугуйн уралдаан”-ыг Ховд аймагт зохион байгуулахаар төлөвлөж байна. Дээрх уралдааныг төвийн бүсэд зохион байгуулсаар ирсэн бол анх удаа баруун бүсийн Ховд аймагт хийхээр төлөвлөн ажиллаж байгааг уулзалтад оролцогчид онцоллоо.
/эх сурвалж: Ховд аймгийн ИТХ/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27