МОНГОЛЫН НООЛУУРЫН САЛБАРЫНХАН ИТАЛИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИТОЙ ТАНИЛЦАХ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

2023-04-04 110 0

Монголын ноос, ноолуурын холбоо, Италийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо ACIMIT, Италийн худалдааны төв (ITA)-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Италийн Милан хотноо ноолуур үйлдвэрлэгчид ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол дахь Италийн элчин сайдын яам, Монголын ноос, ноолуурын холбоо, Говь, Кашмер Холдинг, Ханбогд Кашимер, Сор Кашемир, Монгол Нэхмэл, Сноу Филдс, Натурал Текстайл Групп, Баялаг-Өлзий, Нанс Кашемир, Мөнх Бумууд, Уужин, Лидер Кашемир, Говь-Эрдэнэ Кашмер, Өгөөж Шим, Гоёл Кашмер зэрэг үндэсний томоохон цогцолбор үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл оролцсон юм.  

Ноолуур үйлдвэрлэгчид Италийн текстилийн салбарын сүүлийн үеийн дэвшилтэт ногоон технологи үйлдвэрлэгч STALAM, FADIS, SAVIO, ITEMA, C.P.S. зэрэг 20 гаруй ээрэх, нэхэх, гүйцэтгэн боловсруулах, лаборатори болон сав баглаа боодлын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцан хүрээлэн буй орчинд ээлтэй, уур, ус, цахилгааны хэмнэлттэй, хог хаягдалгүй, аюулгүй ажиллагааг хангасан машин, тоног төхөөрөмжүүдтэй танилцан, туршлага судалсан юм.

Айлчлалын үеэр ACIMIT буюу Италийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооны захирал Федерико Пэллэгатад Монгол Улсын Засгийн газрын шагнал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Хүндэт жуух”-ыг гардуулан өглөө. ACIMIT нь Монголын ноос, ноолуурын холбооны дэргэдэх Текстилийн технологийн төвийг үүсгэн байгуулах суурийг тавилцаж, текстилийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Италийн дэвшилтэт техник, технологийг Монголд нэвтрүүлэх, нутагшуулах, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, туршилт судалгаа хийх, боловсон хүчнийг чадавхижуулж мэргэшүүлэх зэргээр монголын ноолуурын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Ноолуур үйлдвэрлэгчдийн Итали улсад хийсэн бизнес айлчлал нь 2023 оны 06 сарын 08-14-ны өдрүүдэд Итали улсын Милан хотноо зохион байгуулагдах “ITMA-2023” үзэсгэлэнг угтан шинэ тоног төхөөрөмжийн танилцуулга, мэргэшүүлэх сургалтыг нэгдсэн зохион байгуулалттай авснаар  Италийн ногоон, дэвшилтэт тоног төхөөрөмжөөр үйлдвэртээ техник технологийн шинэчлэл хийж, салбарын хөгжлийг ахиулах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд ач холбогдолтой юм. Цаашид монголын ноос ноолуурын холбоо болон Италийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо хамтын ажиллагааны хүрээнд текстилийн салбарыг хөгжүүлэх олон үр дүнт ажил хамтран хийхээр ажиллаж байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ