
Үзэсгэлэн Дэлхийн Скаутын хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Роберт Пауэллын төрсөн өдрийг тохиолдуулан 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр М Арт Галерейд нээлтээ хийсэн юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрх тэгш нийгэмшүүлэн хөгжил оролцоог дэмждэг “Бид чадна” бүлгийн скаут хүүхдүүдийг хүндэтгэн зургийн үзэсгэлэнгийн нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд оролцож, баяр хүргэлээ.

“Би чадна” бүлэг аутизмтай холимог скаутын бүлэг бөгөөд 12 аутизмтай скаут, 8 скаут, 8 сайн дурын ажилтан, 1 сэтгэл зүйч, 1 скаутмастер багш гэсэн 30 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа тогтмол явуулж, аутизмтай хүүхдүүдэд энгийн хүүхдүүдийн нэгэн адил хөгжил боломж бүрдүүлдэг байна.
