Монголын татварын албаны хуулийн мэргэжилтэн, Маргаан таслах зөвлөлийн магадлагчдын нэгдсэн зөвлөгөөн боллоо

2024-10-19 34 0

✅Татварын ерөнхий газар болон Япон Улсын Жайка байгууллага хамтран Монголын татварын албаны хуулийн мэргэжилтэн, Татварын маргаан таслах зөвлөлийн магадлагчдын нэгдсэн зөвлөгөөнийг 2024 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа.

✅ Зөвлөгөөнөөр татварын хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлтийг танилцуулж, Монгол Улс татварын сууриа хамгаалах-BEPS татварын суурийг багасгаж ашиг шилжүүлэхтэй тэмцэх, татвар төлөгчид учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, татварын гэмт хэрэг зөрчлийг илрүүлэхэд хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох болон татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн, хуулиар олгогдсон эрхийг нь хангуулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд баримтлах олон асуудлыг хэлэлцүүллээ.

✅Татварын албанд ажиллаж буй хуулийн мэргэжилтэн, магадлагчдын татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, чадавхийг дээшлүүлэх, татварын улсын байцаагч болон татвар төлөгчид татварын эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэхэд анхаарвал зохих асуудлаар нэгдсэн чиглэл арга зүйгээр хангахад зөвлөгөөний ач холбогдол оршиж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ