МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН НҮҮРСНИЙ АРИЛЖАА 1 САЯ ТОННЫГ ДАВЛАА

2023-04-17 52 0

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12-р сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК экспортод гаргах нүүрсний анхны арилжааг 2023 оны 1-р сарын 12-ны өдөр зохион байгуулсан. Өнгөрсөн хугацаанд

        -“Эрдэнэс таван толгой” ХК-ийн 640,000 тонн,

        -“Энержи ресурс” ХХК-ийн 204,800 тонн,

    -“Тавантолгой” ХК-ийн 236,800 тонн /2023-04-14-ний Баасан гараг/ нүүрсийг арилжсанаар 2023 оны 1 дүгээр улиралд Монголын Хөрөнгийн Биржийн нүүрсний арилжаа 1,081,600 тоннд хүрлээ.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 12 дугаар сард Уул уурхайн биржийн тухай хуулийг баталсан. Тус хууль 2023 оны 7-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд Монголын хөрөнгийн бирж /МХБ/ Монгол Улсын Засгийн газрын 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Түүнчлэн Уул уурхайн биржийн тухай хууль батлагдсантай холбогдуулж Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-иар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 172 дугаар тушаалаар Уул уурхайн биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг, Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/35 тоот тушаалаар Бэлтгэл ажлыг гүйцэтгэх ажлын хэсэг байгуулагдаж уул уурхайн бүтээгдэхүүн, түүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэн арилжих, тээвэр, агуулах, лабораторийн итгэмжлэлийн тогтолцоог бий болгох, төлбөр тооцоог гүйцэтгэх зэрэг 12 төрлийн журам шинээр боловсруулах, арилжаа, клирингийн системийн бэлэн байдлыг хангах, чанарын хяналтын тогтолцоо, итгэмжлэлийн зохицуулалт бий болгохүүрэгтэйгээр холбогдох талууд бэлтгэл ханган ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар 2023 онд нийт нүүрсний экспортын 30 хувийг Монголын Хөрөнгий Биржээр дамжуулан арилжаалах бодлогыг баримталж байгаа юм.

       Нэмэлт мэдээлэл:

АХБ-наас жил бүр эрхлэн гаргадаг “Азийн Хөгжлийн Төлөв эдийн засгийн тайлангийн энэ оны 4 дүгээр сарын шинэ дугаарт “Монгол Улсын эдийн засаг экспорт, уул уурхайн салбарын сэргэлт, түүний тээвэр болон бусад салбаруудад үзүүлж буй эерэг нөлөөгөөр 2022 оны 4.8%-ийн өсөлтөөс сэргэж, 2023 онд 5.4%, 2024 онд 6.1%-иар тус тус өсөх төлөвтэй байна” гэдгийг онцолжээ.

2023 оны эхний 2 сард нийт гадаад худалдааны бараа эргэлт 3.4 тэрбум америк доллар болж экспорт өмнөх сараас 88.1 (8.2%) сая америк доллароор өссөн бол импорт 177.8 (25.8%) сая америк доллароор буурсан байна.  


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ