Монголын өвлийн аялал жуулчлалыг Дэлхийд сурталчлахаар олон сая дагагчтай инфлүүнсэр Nas daily студийн багын контент бүтээгчид өнөөдөр Хангал сум Хялганат тосгоноор ажиллаж аялж байна.
Өнгөрсөн 8-р сард Монголд ирж аялал жуулчлалыг сурталчилсан Дэлхийн хамгийн олон сая дагагчтай NAS DAILY-гийн студийн олон сая дагагч бүхий Япон, Солонгос,Хонг Конг инфлүүнсэр “Монголын өвлийн нутгийг үзүүлье” уриатайгаар мэдээлэл, сурталчилгааг бэлтгэхээр ирсэн.
Өнөөдөр Хангал сумын 2-р багийн малчин,сэтгүүлч Х.Эрдэнэбулганы хот айлаар зочилж нүүдэлчин ахуй соёлтой танилцлаа.
“Нэг жуулчинд-Нэг хонь” хөтөлбөрийн хүрээнд ирсэн инфлүүнсэрүүдэд хундан цагаан хонь бэлэглэлээ. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх 1жуулчинд-1 хонь хөтөлбөр үргэлжилж байна.