“МОНГОЛ БАЗАЛЬТ” КОМПАНИЙН  ШИНЭ ҮЙЛДВЭР ЖИЛДЭЭ 10,000 ТОНН АРМАТУР ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ

2022-09-15 104 0

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр нээлтээ хийж байгаа “БАЗАЛЬТ” арматурын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Нээлтийн үйл ажиллагааны үеэр тэрбээр хэлсэн үгэндээ “Барилгын салбарын гол түүхий эд бол арматур, цемент хоёр байдаг. Ковидын дараах нөхцөл байдлаас шалтгаалж барилгын материал хомсдолтой байгаа өнөө үед арматурын шинэ үйлдвэр ашиглалтад орж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Монгол Улс жилдээ 300.000 гаруй тонн арматурын хэрэгцээтэй байдгаас 40.000 гаруй тонныг нь дотооддоо үйлдвэрлэдэг. “Монгол Базальт” компанийн энэхүү шинэ үйлдвэр жилдээ 10,000 тонн арматур үйлдвэрлэх юм байна.


Арматурын хэрэгцээнийхээ ихэнх хувийг гадаадаас импортолж авдаг манай улсын хувьд шинэ үйлдвэртэй болж байгаа нь чухал. Энэ үйлдвэр нь бүх түүхий эдээ дотоодоосоо хангаж байгаараа давуу талтай. Гаднаас ганцхан цавуу л авч байгаа юм байна. Монголын байгалийн баялаг түүхий эд болох базальт чулуугаа олборлож, бутлаад 2000 градусын халуунд шингэн болтол нь хайлуулж, үүнийгээ үлээлгэн мяндсан нийлэг материалыг гарган авч, энэ утсаа эрээн арматур үйлдвэрлэж байна. Мяндсан утсаар үйлдвэрлэсэн арматур хөнгөн учраас цэвдэгтэй, газрын доор байдаг байгууламжууд, гүүр, багана, тулгуур барилга зэрэгт ашиглахад төмрийг бодвол зэврэхгүй зэрэг давуу талуудтай учраас тохиромжтой байдаг” хэмээн онцоллоо.

Энэхүү арматурыг барилгын тэгээс доош байгууламж, бетон зам, далан, гүүр, туннел, цэвэрлэх байгууламж, амины орон сууц, бетон хийцэд өндөр стандартын дагуу хэрэглэгдэх хөнгөн, уян чанарын арматурыг дотооддоо хангах юм байна.

“Монгол Базальт” ХК нь байгалийн базальт чулуунаас дулаан тусгаарлагч хөвөн материал үйлдвэрлэхээс гадна базальт арматур, хоолой болон базальт хөрсгүй тариалалтын технологийг эх орондоо нэвтрүүлж, ирээдүйд тогтвортой хөгжлийг дэмжсэн өндөр хүчин чадалтай үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч болох сууриа бэхжүүлсээр байгааг энэ үеэр танилцуулж байв.

“Базальт арматур” нь барилгын бетон хийцийг бат бөх болгохоос гадна зэврэлтээс хамгаалж насжилтыг уртасгах онцлогтой тул иргэний болон үйлдвэрийн барилга байгууламжийн тэсвэртэй чанарыг нэмэгдүүлэх юм байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ