Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбоо улс, аймаг, сумын магнай хүлэг, уяачдыг шалгаруулах “Монгол Магнай-2022” ёслолын арга хэмжээг 2023 оны 02 дугаар сарын 10-нд Баянгол ресторанд зохион байгуулна.
Тус холбоо өнгөрсөн жилийн хугацаанд Үндэсний их баяр наадмын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн монгол адуугаар уралдах тухай санал санаачилгыг гарган батлуулж ажилласныг иргэд мэдэх билээ.
Ийнхүү Монголын уламжлалт сар шинийн баярын босгон дээр ийнхүү салбар хороодынхоо үйл ажиллагааг дүгнэн шагнаж урамшуулах үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна.
/эх сурвалж: МҮМУУХолбоо/