Сингапурт 3-р сарын 27-31-ний өдрүүдэд болж буй 3х3 Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өнөөдөр мордлоо.
Монгол Улс маань 3х3 сагсаар Азидаа тэргүүлэгчдийн нэг бөгөөд өмнө нь Азийн аваргаар 2 удаа, дэд аваргаар 2 удаа тус тус шалгарч байсан билээ.