Монгол Улсын Засгийн газар, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн хамтран Төвийн бүсийн хөгжлийн чуулганыг Дархан хотод /2024.11.28/ зохион байгуулж байна. Энэ удаагийн чуулган нь Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр боловсруулах чиглэлээр ажиллаж буй талуудын ойлголт мэдээллийг нэгтгэх, бүсийн хотуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.
Төвийн бүсийн хөгжлийн чуулганаар хөгжлийн бодлогыг хэлэлцэж байгаа бөгөөд Тэсвэртэй хот, Орон нутгийн хөгжил, Бизнесийн хөгжил, Технологи хөгжил, Бүсийн хөгжил таван салбар хуралдаанаар үргэлжилнэ.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боомтын сайд Б.Тулга, Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд нарын хамт бүсийнхээ чуулганд оролцож байна.