МОНГОЛ УЛСЫН “ЗӨВЛӨХ БАГШ” ТЭМДГИЙН ЗАГВАР БҮТЭЭГЭЭРЭЙ

2022-09-20 306 0

Багш мэргэжлийн онцлог, зорилго, зорилтыг илэрхийлсэн, утга санаа, агууламж, цар хүрээг бүрэн илтгэх “Зөвлөх багш”-ийн энгэрийн тэмдгийн загвар бүтээх уралдааныг Бүх шатны боловсролын байгууллагын багш, дизайнер, зураач, мэргэжлийн сургуулийн оюутнуудын дунд зарлаж байна.

Бүтээлд тавигдах шаардлага:

1. Adobe Photoshop, Corel Draw, InDesign, AutoCAD зэрэг тусгай мэргэжлийн программ дээр зурсан өндөр нягтралтай (300 dpi) байх бөгөөд уралдаанд бүтээлээ файл хэлбэрээр gif, jpeg форматтай хувилбараар ирүүлнэ

2. Бүтээлийн тайлбар, бэлгэдэл утга санааг тодорхой тайлбарлан байгуулалтыг заавал хавсаргасан байна. (Бэлгэдлийг зураг, графикаар дүрслэхээс гадна текст оролцуулж болно)

3. Загварыг бүтээхдээ төмөр суурин дээр өнгөт төмөрлөгөөр товойлгон, паалантай хэвлэгдэх боломжтойгоос гадна жижгээс том хүртэл хэмжээг өөрчлөн бүх төрлийн материал дээр хэвлэж болохоор зохионо;

4. Уралдаанд оролцогч нь зөвхөн өөрийн зохион бүтээсэн дизайн загвараар оролцоно. Бүтээлийн загварт овог, нэр, холбоо барих утасны дугаар, э-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлнэ (Уралдаанд нэг уран бүтээлч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан утга санааны тайлбар бүрийг хавсаргана)

5. Уралдаанд шалгарсан бүтээлүүд нь уралдаан зохион байгуулж буй байгууллагын өмч болж, зохиогчийн эрхийн хуулийн дагуу оюуны өмчийн бүтээл болон хамгаалагдана.

Бүтээлийг хүлээн авах:

Бүтээлийг биечлэн авчрах болон онлайн хэлбэрээр 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цаг хүртэл Багш хөгжлийн ордон, 6 давхар, 605 тоот өрөөнд хүлээн авна. и-мэйл хаяг: battulga@agency.edu.mn

Бүтээлийг шалгаруулах:

Бүтээлийн уралдааныг зохион байгуулах, шалгаруулах ажлыг Боловсролын ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг зохион байгуулна.

Уралдаанд ирсэн бүтээлүүдээс 3 бүтээлийг сонгон 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 29-ний өдрийн 17 цаг хүртэл онлайн хэлбэрээр олон нийтийн дунд санал асуулга явуулан эцсийн шалгаруулалтыг хийж зөвхөн нэг бүтээлийг шалгаруулна.

Шагнал:

Шалгарсан бүтээлийг 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулна.

Тайлбар:

Ирүүлсэн бүтээлийн эхийг буцаан олгохгүй.

/Эх сурвалж: Боловсролын Ерөнхий Газар/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ