МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ 4 ДҮГЭЭР САРЫН 6-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2024-04-03 33 0

Монгол Улсын Засгийн Газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой Их дээд сургуульд элсэн суралцах оюутнууд “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.

Монгол хэл бичгийн шалгалт 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 10:00-11:40 цагт зохион байгуулагдах юм.

Шалгалтын даалгаврыг шалгалтын дэвтэр дээр хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар гүйцэтгэнэ гэдгийг зохион байгуулагчид хэллээ.

Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо 400 байна.

Монгол хэл бичгийн шалгалтын Улаанбаатар хотын дүүргүүдийн төв байрны мэдээллийг хүргэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ