МОНГОЛ-ЯПОНЫ ХАМТАРСАН “ЭМ ЖЭЙ АГРИТЕХ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО.

2023-02-08 291 0

Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатар нар болон холбогдох мэргэжилтнүүд Монгол-Японы хамтарсан “Эм Жэй Агритех” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.

Тус компани нь Монгол улсын “Техник импорт”, Япон улсын “Нийгата Кубота” ХК-ийн хамтарсан хөрөнгө оруулалттай компани бөгөөд 2019 оноос эхлэн Монголын хөдөө аж ахуйн салбарт орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээг чанартай гүйцэтгэхийг зорин ажиллаж байгаа ажээ. Уулзалтын үр дүнд Хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж худалдан авах, засвар үйлчилгээ авах чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ