МҮМУУХ-ны сайжруулагч хэмээх усан бар жилийн онцлох амжилтууд

2023-02-16 400 0

-Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Ц.Магалжав, Монголын Үндэсний Харваачдын Холбооны Ерөнхийлөгч Ч.Энхтайван нартай Монгол наадам харилцан ойлголцолын санамж бичгийг хугацаагүйгээр байгуулж, Монгол улсын түүхэнд тасарсан Ардын хувьсгалын 100 жилийн ойг цаашид огт таслахгүй байх, унаган төрхийг алдагдуулахгүй байхаар  чиглэлээр  хамтран ажиллах санамж бичгийг үзэглэв.

-Монголын Үндэсний Спортын Холбоог шинэчлэн байгуулах ажлыг Үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос санаачлан манлайлж үндэсний спортын 15 холбоог нэгтгэж 2-р хурлын дарга, ажлын хэсгийн ахлагчаар Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд ажиллалаа. Монголын Үндэсний Спортын Хорооны Ерөнхийлөгчөөр МҮБХ-ны Тэргүүн, Улсын заан Ц.Магалжав сонгогдож,  Дэд ерөнхийлөгчөөр Улсын тод манлай уяач, Улсын начин, харваач Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны Ерөнхий ерөнхийлөгч Ц.Дуламсүрэн, МҮСХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны хэвлэлийн албаны дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Лутбаяр, МҮСХ-ны ажлын албаны даргаар Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд нар томилогдлоо.

-Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбоо нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын ЮНЕСКО-гийн дэргэдэх Уламжлалт болон үндэсний тоглоом наадгайн олон улсын зөвлөлийн албан ёсны гишүүн байгууллага боллоо.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Монголын үндэсний спортын анхдугаар чуулганыг зохион байгууллаа.

-Монголын үндэсний спортын анхдугаар чуулганы зочид, төлөөлөгчдөд зориулсан Монгол Магнай цэнгүүнийг Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбоо бие даан Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.

-Монгол наадмын үндэсний морин уралдаанд тулгамдаж буй асуудал, шийдэл сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 21 аймгийн уяачдын төлөөлөл болон Монголын Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Соёлын өвийн төв зэрэг төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.

-Монгол Улсын Засгийн Газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын хуулийн шинэчилсэн найруулгын  хэлэлцүүлэгт оролцож 10 бүлэг асуудлаар 45 санал өгсөн.

-Үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын үндэсний хурдан морины салбар хорооны гишүүнээр Монгол Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбоог оролцуулж төлөөлөлөөр Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд ажиллалаа.

-Монгол Улсад анх удаа уралдах морьдыг урьдчилан бүртгэлжүүлэн чип суулгаж Үндэсний холбооны дэргэдэх Монголын адууны бүртгэлийн төвөөр мэдээллийн цахим санг үүсгэж шударга, маргаангүй дэд бүтцийг бий болгож анхны “Тэргүүн хурд 2022” уралдааныг зохион байгууллаа.

-Тэргүүн хурд 2022 уралдаанд Монгол адууны бүртгэлийн төвийн мэдээллийн цахим санд бүртгэгдэж чип суулгасан 3 насны 100 гаруй монгол хүлэг шандасаа сорьж морь хүүхэд мэнд сайхан наадсан.

-Үндэсний их баяр наадмын хуулийн шинэчилсэн найруулгад монгол адууг уралдуулахыг хуульчлуулах зорилгоор “Монгол наадам Монгол адуу” морьтой жагсаал,  тайван суултыг 14 өдрийн турш зохион байгууллаа.

-Үндэсний их баяр наадмын  тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын их хурлын хаврын чуулганаар баталж үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд монгол адуу уралдах хууль батлагдлаа.

-Засгийн Газар хууль зөрчиж сэрвээ хэмжиж эрлийз адуу уралдуулах дүрэм батлав.

-Улсын магнай хүлэг шалгаруулах анхдугаар уралдаан “Монгол магнай 2022” наадмыг амжилттай зохион байгууллаа.

-Засгийн Газрын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын улсын хороотой Монголын Үндэсний Спортын хороо гэрээ байгуулж Үндэсний спортын 7 дугаар наадмыг Монголын Үндэсний Спортын Хорооний түүний гишүүн холбоо Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбоо, Монголын Үндэсний Жороо Морины Спортын Холбоо, Монголын Адуучдын Холбоо зэрэг 15 холбоод хамтран амжилттай зохион байгууллаа.

-Монгол Улсын Соёлын яамтай гэрээ байгуулж Нүүдэлчин Монгол наадмын үндэсний спортын төрлүүдийг зохион байгуулав.

-Үндэсний их баяр наадмын тухай хууль /шинэчилсэн найруулга/ Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу монгол адууны удмын санг хамгаалах цогц арга хэмжээний санал боловсруулж байна.

/эх сурвалж: МҮМУУХолбоо/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ