
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын эхний арав хоногийн байдлаар Хангай нуруу болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Идэр, Бэлтэс зэрэг голуудад халиа тошин гүйсний улмаас мөс зузаарч мөсний зузаан 100-125 см болсон бөгөөд уртын дагууд харилцан адилгүй зузаантай байна. Хөвсгөл нуурын мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх суманд 30-35 см байгаа нь олон жилийн дунджаас 10-25 см бага байна. Сэлэнгэ мөрний мөсний зузаан олон жилийн дундаас 10 см ахиу, Эг, Дэлгэрмөрөн, Шишгэд, Бүгсий зэрэг голуудын мөсний зузаан олон жилийн дунджийн орчим байна.
Иймд иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж баталгаат зам гүүр, гармаар зорчихыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.