НАУРЫЗЫН БАРИЛДААНД ДАЯН АВАРГА Н.БАТСУУРЬ ТҮРҮҮЛЛЭЭ

2024-03-19 116 0

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хемон констракшн”, “Увснуур” дэвжээний бөх, даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.

Дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Хилчин спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Бадамлах Нар” ХХК, “Нэгдэл” клуб, Жавхлант дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр наршалгарлаа.

Наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Ц.Одбаяр, Д.Анар, Б.Серик нар үлдэв.

Энэ барилдааны түрүү бөх Соната-9 маркын автомашин, үзүүр бөх 4 сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр 2 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 1 сая төгрөгийн бай гардсан бөгөөд бусад давааны бай шагналыг мөн нэмэгдүүлэн олгожээ.

Эх сурвалж: МҮБХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ