
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан илгээх, хүлээн авах, хянах, баталгаажуулах журам”-ыг шинэчлэн батлуулав. 2021 оны 10 дугаар сарын байдлаар нийгмийн даатгалд 52.3 мянган ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Үүнээс 5.2 мянган ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сарын тайланг тоон гарын үсгээр илгээж байна. Харин алслагдмал газарт орших зэрэг шалтгаантай зарим ажил олгогчийн хувьд тоон гарын үсэг ашиглах боломжгүй бол тайлангаа сар бүр биш, жилд 2 удаа баталгаажуулахаар журмаар зохицуулсан.