
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагийг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдөр болгон ард нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай.

Соёлын яам нь иргэдийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх, үндэсний бичгийн нийтийн хэрэглээний орчныг дэмжих, эх хэл, бичиг үсэг, түүх соёлын мэдлэгийг гүнзгийрүүлэн өв уламжлал, соёл, түүхээ хайрлан хамгаалдаг иргэнийг төлөвшүүлэх зорилгоор бүх нийтэд чиглэсэн үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэхүү зорилтын хүрээнд Ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай дунд сургуулийн сурагчдыг 2 жилийн хугацаанд уран бичлэгийн сургалтад хамруулсан бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тус дугуйлангийн сурагчид мэдсэн сурснаа тайлагнан уран бүтээлийн тайлант үзэсгэлэнгээ долоо хоногийн туршид Хүүхдийн төв номын сан -д дэлгэх юм.
