Нийслэлийн лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд багадаа 2 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай

2023-04-26 79 0

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр нар “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд лабораториудыг чадавхжуулах зорилгоор Стандарт, хэмжил зүйн газрын нийслэлийн лабораторид ажиллалаа.

Тус лаборатори нь чанарын бодлого, зорилтыг хэрэгжүүлж, MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангахуйц чанарын удирдлагын тогтолцоог бий болгон хэвшүүлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны бохирдлын шинжилгээг стандарт аргачлалаар хийж гүйцэтгэдэг лабораторийн нэг юм.

Стандарт, хэмжил зүйн газрын Нийслэлийн лабораторийн дарга Д.Эрдэнэтуяа: Нийслэлийн лаборатори нь Монгол улсын итгэмжлэгдсэн ууган лабораториудын нэг бөгөөд, хими, хор судлал, микробиологи гэсэн 2 үндсэн том лабораторитой.

Жилд дунджаар бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны болон ахуйн химийн бүтээгдэхүүн, хотын төвлөрсөн усан хангамжийн унд ахуйн цэвэр ус, төв цэвэрлэх байгууламжийн бохир ус, хот орчмын булаг шанд, гүний худгийн ус, хөрс, ажлын байрны агаарт 8000 гаруй дээжинд  нийт  20000-25000 гаруй сорьцонд шинжилгээг хийж гүйцэтгэдэг.  Хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, шинжлэх ухааны нотолгоонд тулгуурласан үнэн бодит шинжилгээний үр дүнгээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хангаж ажилладаг. Хүнсний бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдэл, төрөл бүрийн хүнсний нэмэлтүүд, антиоксидантууд, тогтворжуулагч бодисууд нь хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, өвчин үүсгэх, дэмжих шалтгаанууд болдог учраас цаашид лабораторид энэ төрлийн шинжилгээ хийдэг болох шаардлагатай байгаа юм.

Мэргэжлийн хяналтын байгууллагад байсан Нийслэлийн төв лаборатори Стандарт, хэмжил зүйн газарт шилжиж ирснээр тохирлын үнэлгээ хийх явцад бүтээгдэхүүн баталгаажуулалтын эрх бүхий шинжээч нар дээжээ шинжилгээнд өгөх боломж бий болсон нь давуу тал болсон. Манай лаборатори хүчин чадлынхаа 60 хувийг ашиглаж чадаж байна. Сүүлийн үед валютын ханштай холбоотойгоор эм урвалжийн үнэ өртөг нэмэгдсэн ч лабораторийн үйл ажиллагааны зардал огт нэмэгдээгүй.

2012 оноос хойш тоног төхөөрөмжийн дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүйгээс ажлын орчин, барилгын бүтээц, тоног төхөөрөмж нь муудсан. Лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж шинжилгээний орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангахад багадаа 2 тэрбум төгрөг төсвийн зардал шаардлагатай байна. Мөн химич, микробиологич зэрэг боловсон хүчин бэлтгэх нь ховордсон. Бэлтгэгдсэн мэргэжилтнүүд нь төрийн байгууллагын 800 мянган төгрөгийн цалингаас татгалзаж, уул уурхай болон бусад өндөр цалинтай салбар руу орох нь нэмэгдэж байна гэлээ.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: “Хүнс, эм, эмнэлгийн үйлчилгээ, барилга байгууламж гээд бүх салбарт стандартыг мөрдүүлэх,  стандартыг үндэсний өдөр тутмын үйл ажиллагааны зарим шаардлага аюулгүй байдлын гол хэмжүүр болгох  нь зүйтэй. Монголд нийлүүлэгдэж буй импортын болон дотоодын бүх бүтээгдэхүүн дээр шинжилгээ хийдэг болох, төвийн шугамын ус, айл албан байгууллагын гүний уснаас ч шинжилгээ авч, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх нь чухал байна.

Түүнчлэн боловсон хүчнээ бэлтгэхийн тулд их дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарч ажиллан хүний нөөцийг дадлагажуулах, сургах, бэлтгэх ажлыг зохион байгуулах, энэ лабораторид нэн шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг Засгийн газраас шийдвэрлүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэхийн тулд зорьж ажиллана” гэлээ.

 Мөн Хүнсний тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор түүврийн болон төлөвлөгөөт хяналт шалгалт буурсан. Үүнийг журмаар зохицуулж, түүврийн болон төлөвлөгөөт хяналт шалгалт тогтмол явуулахыг Стандарт, хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаярт үүрэг болголоо.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ