Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/166 дугаар тушаал, Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2022 оны 22/01 дугаар удирдамжийн дагуу ойн дагалт баялгийг хамгаалах болон хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд тус газраас Улаанбаатар хотын ногоон бүсэд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж байна. Хяналт шалгалтын явцад ойн дагалт баялаг болох хуш модны самрыг болц гүйцээгүй байхад түүж, бэлтгэх болон хууль бус ан агнууртай холбоотой зөрчлүүд илэрсэн. Дээрх зөрчлүүдэд хууль журам танилцуулах, сануулах, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад шилжүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллалаа.
Нийслэлийн нутаг дэвсгэрийн ойн сан бүхий газарт ойн дагалт баялаг хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зорилгоор түүх зөвшөөрөгдсөн хугацаа нь 9-р сарын 10-наас эхэлдэг. Иргэд ахуйн зориулалтаар 25 кг хүртэл хэмжээтэй самрыг 1 кг тутамд 500 төгрөгөөр тооцон төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр түүх боломжтой.
Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авах тул хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: НБОГ
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27