НИЙТИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ДЭЭВРИЙН ЗАСВАР, ГАДНА ДУЛААЛГЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА

2022-04-28 457 0

“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” тухай хуульд зааснаар орон сууцны дээвэр нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах ба засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлөхөөр хуульчилсан байдаг хэдий ч ард иргэдийн санхүүгийн боломжгүй байдлыг харгалзан иргэдийн амьдрах орчин нөхцөл, нийтийн орон сууцны барилгын ашиглалтыг сайжруулахад анхаарч нийтийн орон сууцны барилгын дээврийг засварлах, гадна фасадыг шинэчлэн дулаалах ажлыг аймгийн төсвийн хөрөнгөөр үе шаттай зохион байгуулж байна.

Дээрх ажлын хүрээнд Дорнод аймгийн төсвийн 2022 оны хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын 4 дүгээр багийн орон сууцны 46 дугаар байрны дээврийг засварлах, гадна дулаалга хийх ажлыг хэрэгжүүлж, явц 70 хувьтай байна.

Ажлыг 2022 оны 05 дугаар сарын 30-ны дотор дуусгана.

/эх сурвалж:Дорнод аймгийн ЗДТГ/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ