НИТХ-ын ээлжит бус XII хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хамтарсан “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын талбайг цогцоор нь эдийн засгийн эргэлтэд оруулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хөрөнгө оруулагч талтай хамтын ажиллагааны суурь хэлэлцээр байгуулах эрх олгох асуудлыг Нийслэлийн Засаг дарга орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийг үүсгэн байгуулж, компанийн нийт хувьцааны 34 хувийг төрийн өмчит “Эрдэнэс Баянбогд” ХХК-д эзэмшүүлж, үлдэх 66 хувийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн зүгээс “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах зорилгоор дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааны суурь хэлэлцээр байгуулах эрх олгох шийдвэр гарснаар төсөл бодитоор хэрэгжих алхам болно гэсэн юм. Түүнчлэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудал шийдвэрлэснээр шинэ тойрог зам барих, тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх, цэвэр эрчим хүчний эх үүсвэр бий болох, боомтын дэд бүтэц, авто болон төмөр зам барих зэрэг томоохон төслүүд хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж буй.
Хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэний дүнд “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн эзэмшлийн хүрэн нүүрсний илрэлтэй хэтийн төлөв бүхий хайгуулын талбайг цогцоор нь эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор хөрөнгө оруулагч талтай холбогдох хууль тогтоомжийн дагуу хамтын ажиллагааны суурь хэлэлцээр байгуулах эрхийг “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн ТУЗ-д олгохоор болов.
Түүнчлэн НЗДТГ-ын захирамжийн хүрээнд нийслэлийн нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох болон газар ашиглалтыг сайжруулахтай холбоотой зарим асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, нийслэл хотын нийтийн эдэлбэр газрын хэмжээг 47 байршлын 7.8 га газраар нэмсэн бөгөөд болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрыг байршлыг нэмэгдүүлэн 203 байршлын 164.6 га, нүүлгэн шилжүүлэх 33 байршлын 1430.4 га талбайг шинэчлэн баталлаа.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27