
Монгол орны гадаргын усны нөөцийн 70 хувь Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулс, Их Хянганы нуруу зэрэг уул нуруудын өндөрлөг хэсэгт, нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувийг эзлэн оршдог.Жилд дунджаар 564.8 км3 усны нөөц хуримтлагдан бий болдог бөгөөд үүний 500.0 км3 нууранд, 34.6 км3 гол мөрөнд, 19.4 км3 мөстөл, мөсөн голуудад, 10.8 км3 нь газрын доор агуулагддаг байна.

Нийт усны нөөцийн 98 хувь нь гадаргын ус, үлдсэн 2 хувь газрын доорх ус байна.Усны нөөцийг аймгаар авч үзэхэд Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ, Завхан, Архангай, Баян-Өлгий, Төв, Булган аймгууд хамгийн их нөөцтэй байна.