Өнөөдөр буюу 4 сарын 13-ны өдөр аймгийн ИТХ-ын ээлжит бус 11-р хуралдаан цахимаар хуралдаж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайд санал авах тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа.
Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн мэдэгдэлд Говь-Алтай аймгийн нутагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой 101 талбайг ирүүлсэн байсныг ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар бүх талбайг тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихээс татгалзлаа.
Намын бүлгийн хуралд холбогдох мэргэжилтнүүд АМГТГ-ын мэдэгдэлд тусгагдсан 101 талбайгаас 27 нь дэмжихээс татгалзах үндэслэл багатай, ямар нэгэн хууль зөрчсөн нь нотлогдоогүй талаар танилцуулж байсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар уг 27 талбайг хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй үндэслэлийг гаргасан буюу нийт 101 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй саналыг гаргалаа.
Ашигт малтмалын хайгуул хийх, цаашлаад ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчөөгүй, малын бэлчээрт хүрээгүй газруудад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж чадвал тухайн нутгийн нийгэм, эдийн засгийн эргэлт сайжрах сайн талууд ч бий…
Эцсийн шийдвэрийг үргэлж тухайн нутгийн ард иргэд хамтдаа гаргах учиртай. Ямартай ч ашигт малтмалын хайгуулыг бүх талбайд хийгдэхээргүй саналыг ИТХ-аас гаргалаа.
Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Бат-Эрдэнэ
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27