Баяр амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 24, эрэн хайх, аврах ажиллагааны 12 дуудлага мэдээллээр алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэлээ. Тодруулбал үер усны 1, өндрөөс аврах ажиллагааны 2, хаалга онгойлгох 1, голын усанд болон шаварт автомашиныг татаж гаргах 4, голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангах 3, голын усанд осолдсон 1 дуудлагаар ажиллаж, нийт 139 иргэний эрүүл мэнд, амь нас, 2 тэрбум 680 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.Гал түймэрт өртсөн 1, өндрөөс унасан 1 иргэний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Гол, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/596 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх дүүргийн Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух нийт 7 маршрутаар нийслэлийн Онцгой байдлын газрын 171, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын 35, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 30, нийт давхардсан тоогоор 236 алба хаагч, 36 нэгж техниктэйгээр завьт болон хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж, 3542 иргэнд сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, тараах материал 3092 ширхэг тарааж, голын эрэг дагуу байрласан 19 автомашины аюулгүй байдлын хангалаа.
Мөн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Хүй долоо худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд гамшгаас хамгаалах болон гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 07 дугаар сарын 13-ны өдрүүдэд хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн гэр, майхан, асарт нийт 545 аж ахуй нэгж, байгууллагад үзлэг шалгалтыг зохион байгуулан 45 зөрчил илрүүлж, газар дээр нь арилгуулан, 545 аж ахуй нэгж, байгууллагад гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл хүргүүлэн, заавар зөвлөгөө өгч галын аюулгүй байдлыг хангаж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27