НООЛУУРАА ДОТООДДОО САМНАЖ БОЛОВСРУУЛСНААР 4400 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО

2022-10-31 105 0

Манай улсын ноолуур боловсруулах салбар жилдээ 11.7 мянган тонн түүхий ноолуур угааж, самнах хүчин чадалтай ч суурилагдсан хүчин чадлынхаа 20 гаруйхан хувийг ашигладаг. Бид жилд 10.0 мянган тонн ноолуур бэлтгэж, түүнийхээ 80 орчим хувийг угаасан байдлаар экспортолж байна.

Иймээс техникийн зохицуулалт хийх замаар дотооддоо ноолуурын боловсруулалтын түвшинг шат ахиулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох зорилгын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Засгийн газрын тогтоол батлууллаа. “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг ийнхүү баталж, мөрдүүлснээр 2023 оноос зөвхөн самнасан ноолуурыг хилээр нэвтрүүлэх юм.

Үүний үр дүнд дотоодын боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлаа бүрэн ашиглах боломж бүрдэж, угаасан бус, самнасан ноолуур экспортолж эхэлснээр салбарын борлуулалтын орлого 600–700 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ.

Түүнчлэн анхан шатны боловсруулах салбарт одоо байгаа 2200 ажлын байрнаас гадна 4400 ажлын байр шинээр нэмэгдэж, тэдэнд 46.8 тэрбум төгрөгийн цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэлд 10.7 тэрбум, хувь хүний орлогын албан татварт 468 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх тооцоо гарч байна.

Цаашид ноолуур үйлдвэрлэлийн шат дамжлагыг ахиулж, ээрмэл утас болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд анхаарч ажиллана.

/эх сурвалж: ХХААХҮЯ/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ