“НУТГИЙН ХИШИГ” ХӨТӨЛБӨРИЙН “ЭРҮҮЛ ШҮД” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ШҮДНИЙ ТӨВ БАЙГУУЛЖ БАЙНА

2023-06-08 129 0

“Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд “Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төвийн байрыг шүдний эмнэлгийн зориулалтаар засварлаж байна.  Шүдний төвийн тоног төхөөрөмж, тавилга, урвалж бодис, ажилчдын цалин урамшууллыг орон нутгийн төсвөөр шийдвэрлэн бэлтгэл ажил бүрэн хангагдлаа.  Тус шүдний төв нь 3 шүдний эмч, 2 сувилагч, 1 үйлчлэгч гэсэн 6 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулах ба эмч, эмнэлгийн мэргэжилтэн нартай хамтран ажиллах гэрээг байгууллаа.  Шинээр байгуулагдах шүдний төвийн эмч ажилчид явуулын үзлэгийн багтай хамтран сумдад иргэдийн амны хөндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Маргааш буюу 06 дугаар сарын 08-ны өдөр Цогтцэций сумаас эхлэн “Явуулын үзлэг”-ийн үйчлчилгээг үзүүлэхээр боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ