НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГРАФЫН ШИНЖИЛГЭЭГ ТОГТМОЛ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

2024-02-01 105 0

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт UCТ 550 маркийн 80 зүслэгтэй аппаратыг 2023 оны 7-р сард суурилуулсан бөгөөд 9 сарын 11-ээс эхлэн “Компьютер томографын шинжилгээ”-г тогтмол хийж, одоогоор 125 хүнийг оношилгоонд хамруулаад байна.

Компьютер томографын оношилгоогоор гавал ясны хугарал, тархины цус хуралт, тархины эпидурал цус хуралт, тархины субдурал цус хуралт, тархины субдурал шингэн, Intraosseous meningioma, эрүү ясны хугарал, шилбэ ясны эмгэг хугарал, хүзүүний хугарал, бүсэлхий нурууны хугарал, элэгний хавдар, бүдүүн гэдэсний хавдар, өндгөвчний хавдар, цөсний ерөнхий сувгийн чулуу гэх мэт өвчлөлийг шинээр оношилж, оношилгоо эмчилгээг орон нутагтаа цаг адлалгүй хийж байгаа юм. Түүнчлэн дээрх үйлчилгээг шинээр нэвтрүүлснээр иргэд оношилгоо, шинжилгээнд хамрагдахаар 3-р шатлалын эмнэлэгт явах чирэгдэл багасжээ.

Тус оношилгоонд хамрагдахын тулд нарийн мэргэжлийн эмчээр үзүүлэн цаг авч үйлчлүүлэх бөгөөд Эрүүл мэндийн даатгалд одоогоор ороогүй байгаа тул иргэн төлбөрөө хувиасаа бүрэн төлж, шинжилгээнд хамрагдах бөгөөд тодосгогчтой – 180,000, тодосгогчгүй – 120,000 төгрөгийн төлбөртэй аж. Түүнчлэн Нэгдсэн эмнэлгийн зүгээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даатгалд оруулах хүсэлт илгээсэн байна. Компьютер томографын шинжилгээнд

Тодосгогч бодисгүй:

• Толгойн зураг

• Толгой, нүдний ухархай, дайврын зураг

• Толгой, шүдний зураг

• Цээжний зураг авах

• Хэвлийн

• Хүзүү нуруу

• Бүсэлхий нуруу

• Сээр нуруу

• Мөчдийн

• Аарцаг

Тодосгогч бодистой:

• Хэвлийн

• Толгойн

• Мөчдийн

• Цээжний хэсгийг тус тус оношлуулах боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ