Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална

2026-01-09 128 1

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг. Энэ хүрээнд өнгөрсөн оны зургаадугаар сараас нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, шалгаруулалтад оролцсон 15 ААН-ээс ес нь шалгарч, нөөцийн мах бэлтгэж байна. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн хэмжээнд 410 цэгээр нөөцийн мах худалдаална. Үнийн хувьд үхрийн мах 15 мянга, хонины махыг 13 мянган төгрөгөөр борлуулах юм. 

Энэ жил нийт 5000 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байна. Харин нөөцийн махны өргөтгөсөн худалдааг сар шинийн баярыг угтан хоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд нийслэлийн 18 байршилд зохион байгуулна. Нөөцийн махны чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж, нэгдүгээр сард төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хоёр удаагийн шалгалтыг хийж байна.

One response to “Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална”

  1. this is an interesting article, i enjoy reading it, keep up the good work, do you post often, i want to start following you. my site is https://webdesignfreelancermunchen.de/ it is the top webdesign freelancer platform in Germany.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ