НҮҮДЛИЙН ЭМНЭЛЭГ ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2024-04-19 48 0

Нүүдлийн амбулаториор бүрэн тоноглогдсон эрт илрүүлэг, үзлэг оношилгоог эрчимжүүлэх Улсын хоёрдугаар төв эмнэлгийн баг энэ сарын 15-ны өдрөөс Орхон аймагт ажиллаж байна. 

Улсын хэмжээнд зохион байгуулж буй эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хөдөө орон нутгийн иргэдийн хамрагдалт хангалтгүй байгаа тул Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлгийг эрчимжүүлэн, алслагдсан сум, багийн малчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны гуравдугаар сараас эхлэн нарийн мэргэшлийн үзлэг оношилгоо бүхий нүүдлийн амбулаторийг орон нутагт ажиллуулж байгаа юм.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нарын багийг Яаралтай түргэн тусламжийн их эмч Б.Лувсандамба ахалж буй бөгөөд нүүдлийн амбулаториор дотор, зүрх судас, эмэгтэйчүүд, чих хамар хоолойн нарийн мэргэшлийн үзлэг, оношилгоо хийхээс гадна ходоод, улаан хоолойн дуран болон цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, лабораторийн лавлагаа шинжилгээг хийж, зөвлөгөө өгч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ