
Монгол Улс соёлын биет бус өвийг уламжлан өвлүүлж, үр хойчдоо үлдээх нь дэлхийд ялгарах үндэсний онцлогоо хамгаалах, сурталчлан таниулах чухал ач холбогдолтой.
ЮНЕСКО-ийн 2003 онд батлагдсан “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенц”-ийн зарчим, үзэл баримтлалын дагуу 2018 онд анх удаа “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн их наадмыг Хүй долоон худагт зохион байгуулж байжээ. Тус фестивалиар 10000 орчим хүнд соёлын биет бус өвийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлжээ.
/эх сурвалж: Соёлын яам/