ОБ-ЫН АЛБА ХААГЧИД 187 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧ, 90 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ГОЛ, УСНААС ТАТАН ГАРГАЛАА

2022-08-30 175 0

Он гарсаар өнөөдрийн байдлаар голын ус, цас, шавар, элсэнд суусан, усанд боогдсон 44 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж, 187 иргэний амь насыг аварч, 90 тээврийн хэрэгслийг гол, уснаас татан гаргаж, аюулгүй болголоо.

Тухайлбал, НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид “Туул” голын усанд өчигдөр буюу 29-ний 13:57 цагт суусан автомашиныг татан гаргаж, гурван иргэний аюулгүй байдлыг ханган ажиллаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ