ОЙН ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ЧАДАВХЫГ САЙЖРУУЛАХАД НЭГ ТЭРБУМ ДОЛООН ЗУУН САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ НҮБ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2024-02-02 29 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд БНХАУ-ын олон Улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын “Даян дэлхийн хөгжил, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны сан”-ийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр НҮБ Хөгжлийн Хөтөлбөр, ЗГХА Ойн газартай хамтран “Монгол улсын ногоон сэргэлтийн бодлогын хүрээнд ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Өнөөдөр тус баримт бичигт БОАЖЯ, НҮБ Хөгжлийн Хөтөлбөрийн (UNDP) Монгол дахь суурин төлөөлөгч Матилда Димовска нар гарын үсэг зурлаа.

Уг арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань,тус яамны Эдийн засаг, Худалдаа хариуцсан зөвлөх Сун Сюежүн, НҮБ Хөгжлийн Хөтөлбөрийн (UNDP) Орлогч суурин төлөөлөгчийн орлогч Лин Цао, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон албаны хүмүүс оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ