ОЙРЫН ӨДРҮҮДЭД ЦАС ОРЖ ЦАСАН ШУУРГАТАЙ БАЙНА

2024-01-17 99 0

Энэ долоо хоногийг дуустал ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Тухайлбал, маргааш буюу I/18-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн нутгийн зарим хэсгээр, 19-нд  урд талын аймгуудад, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд зүүн хагаст цаг агаар тааламжгүй байхыг Цаг агаарын байгууллагаас мэдээллээ. 

Энэ үеэр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Завхан, Идэр, Тэс гол дагасан хөндийд шөнөдөө -44 градус хүрч хүйтрэхээр байна. Мөн салхины хурд ширүүсэх бөгөөд ирэх өдрүүдийн ихэнх хугацаанд 13-15 м/с хүрнэ. Ялангуяа говь, тал, хээрийн нутагт салхины эрч хүчтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ