Олон улсад хамгийн өндөр өсөлттэй хөрөнгийн зах зээлээр Монгол Улс тодорчээ

2022-09-21 130 0

2021 оны жилийн эцсийн байдлаар зах зээлийн үнэлгээ хөрөнгийн зах зээлийн хөгжлийн 30 жилийн түүхэнд анх удаа 5,98 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 97,47 хувиар өссөн бол үнэт цаасны арилжаа 1,4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21,6 дахин өссөнөөр олон улсад хамгийн өндөр өсөлттэй хөрөнгийн зах зээлээр Монгол Улс тодорсон байна.

Монгол Улсын Их Хурлаас Банкны реформын хүрээнд системийн томоохон банкуудын болон төрийн өмчит компаниудын хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтийн өмчлөлд шилжүүлэх, хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулиудыг батлан хэрэгжүүлж байгаа билээ.

Банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр банкуудыг нээлттэй хувьцаат компани болгосноор хувь эзэмшигчдийн төвлөрөл саарч иргэдийн хяналт, ил тод байдал сайжирч, санхүүгийн шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэж, хөрөнгийн зах зээлээр дамжуулан иргэд сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөө аривжуулах боломж нээгдэж буй юм.

Түүнчлэн Улсын Их Хурлаас өнгөрсөн дөрөвдүгээр сард төрийн өмчийн хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онуудад биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлийг баталсан билээ. Эхний ээлжинд төрийн өмчийн оролцоотой 34 компанийн хувьцааг нээлттэй худалдахаар болсны нэг нь “Монголын хөрөнгийн бирж” ХХК юм.

/эх сурвалж: https://www.facebook.com/G.Zandanshatar?cft[0]=AZXD0XI9XMXEHSbJV0Q5rAVtM5JhqN4iPm8oTpuKiOWjVZdTC1XhGH8rCNipiHrAVuuxLld2hwIs-A9CromKm6-pMWgOiWBwNU7NnBJ6B6rh68CYvfiA82T6Y32YDrlp6qPqaFw3EGWFfclLdZNMZ5ZT&tn=-UC*F/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ