ОРОЛЦОО ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 210 ОРОЛЦОГЧ АЖЛЫН ЯРИЛЦЛАГАД ОРСНООС 73 ОРОЛЦОГЧ ТЭНЦЭЖ, ДАДЛАГАЖИХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2022-09-05 245 11

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх Оролцоо төслийн 2022 оны 3 дугаар ээлжийн 14 хоногийн вакумжуулсан сургалт Олон улсын Найрамдал зуслангийн Сургалтын төвд зохион байгуулагдаж байна.

Гуравдугаар ээлжийн вакумжуулсан сургалтад нийт 234 оролцогч хамрагдаж байгаа бөгөөд залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, ажил олгогчдоос ирүүлсэн нээлттэй ажлын байртай танилцуулах, ажлын шууд ярилцлага зохион байгуулах, дадлага хийх боломжтой байгууллагуудыг танилцуулах зорилготой “АЖИЛ ОЛГОГЧТОЙ ХИЙХ УУЛЗАЛТ-ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ” арга хэмжээг энэ сарын 04-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд 31 ажил олгогч 1473 ажлын байр танилцуулсан бөгөөд 210 оролцогч ажлын ярилцлагад орсноос 73 оролцогч тэнцэж, дадлагажих гэрээ байгууллаа.

Эх сурвалж: ХНХЯ


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ