
Морин хуур бол Монгол хүний, Монгол угсаатны дээдлэн бахархах ёстой, эрхэмдэн хүндлэх үүрэгтэй үнэт зүйл билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Морин хуураа дээдлэх, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гарч, морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, Монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхийг уриалсан. Энэхүү уриалгыг дэмжин зарим аймаг сумдууд бүтээлч ажжил хэрэгжүүлж байгаа бөгөөд Орхон аймгийнхан ийнхүү сургалт хөтөлбөр зохион байгуулах болжээ.

Сургалтыг “Эрдэнэтийн морин хуурын төв” ТББ-ын тэргүүн Г. Батболд, МУСТА Ж. Батсайхан нар удирдан явуулна. Сургалтад аймгийн соёл урлагийн байгууллагын бүх албан хаагчид хамрагдаж морин хуур тоглох сурах анхан шатны мэдлэг эзэмших юм.
