ОТРЫН БҮС НУТАГТ ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭЭД БАЙНА

2024-01-05 24 0

Дорнод аймгийн онцгой комиссын 2023 оны 25 дугаар хуралдааны шийдвэрээр цаг агаарын хүчтэй үзэгдлийн улмаас өвөлжилт хүндэрсэн сумдын олон тооны мал сүрэг уруудаж хилийн зурвас бүс нутагт орсон нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор “Тухайн уруудсан мал сүргийг хилийн бүсэд тодорхой хугацаанд оторлуулах зохицуулалтыг хийж” отрын штабыг байгуулсан.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан “НИК” ХХК-ийн Халхгол, Матад салбарын шатахуун түгээх станцууд болон Газрын тосны 19, 21 дүгээр талбайд байрлах” Сод Монгол” ХХК-ийн шатахуун түгээх станцуудад АИ-92 авто бензин, Дизель түлшний нөөц, худалдан борлуулалтын хэмжээг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх, тасалдалт үүсгэхгүй байх, цаашлаад хязгаарлалтгүй олгох зохион байгуулалтыг тус аж ахуйн нэгжүүдийн зүгээс хэрэгжүүлж, зудын гамшгийг даван туулахад аймгийн онцгой комисстой хамтран ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ