Дорнод аймгийн Булган, Гурванзагал, Баянтүмэн сумдын нэгдсэн отрын штаб Матад сумын Буян-Өндөр багийн Хонгорын овоо гэдэг газарт байгуулагдлаа.
Отрын штабын бүрэлдэхүүнд Матад сумын багийн Засаг дарга, Мал үржлийн тасгийн мэргэжилтэн, Сумын төлөөлөгч нар малын эрэлд явж байгаа иргэдэд түр байрлах байр, эрүүл мэндийн үйлчилгээ, малын мэдээллийг нэгтгэн хүргэн ажиллаж байгаа юм.
Байршил: N 47.57822, E 116.54350Мөн отрын штабт аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын дарга нар хуваарийн дагуу хяналт хийж газар дээр нь ажиллаж байна.