ОУХМ Б.ХУЛАНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ

2022-09-27 115 0

“Белград-2022” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Б.Хуланг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Хошууч генерал Г.Ариунбуян “Эх орныхоо нэрийг дэлхийн дахинд цуурайтуулан, өмнөх амжилтаа бататган, дэлхийн дэвжээнээс чөлөөт бөхийн 23 дахь мөнгөн медалийг хүртсэнд баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаанд амжилт хүсье” хэмээн хэлсэн үгэндээ тодотголоо.

Энэ үеэр Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Иван Ярыгиний Гранпригийн хошой хүрэл медаль, 2022 оны улсын аварга, үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Хуланд ахлагч цол олголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ