Монголын Оюуны Ухааны Академиас жил бүр зохион байгуулагддаг Улсын аварга шалгаруулах “Оюуны наадам-2022” оюуны спортын аварга шалгаруулах 5 төрөлтөөр зохион явагдсан. Тус наадамд Дарханы Оюун Ухааны Академиас нийт 29 тамирчин оролцсоноос 10 хүүхэд 26 медаль 3 цом хүртсэн байна.
Өнөөдөр /2022.10.13/ аймгийн Засаг дарга Б.Азжаргал амжилт гаргасан хүүхдүүд, багш нарт талархал, мөнгөн шагнал гардуулан өглөө.
Мөн Дархан-Уул аймаг төдийгүй Монгол улсаа төлөөлөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болзлыг хангасан сурагчдад замын зардлын дэмжлэг үзүүлэхээр болж амжилт хүссэн юм.