Политехник коллеж нь 2022-2023 оны хичээлийн жилд шинээр 361 оюутан элсэж, нийт 22 мэргэжлээр 48 бүлэг 912 оюутан, 86 багш ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Хичээлийн шинэ жилийн нээлтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий болон “Дорнод нийтийн аж ахуй”ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Ч.Ганбат нар оролцож, багш ажилтан, оюутан залуусд мэндчилгээ дэвшүүлэн, амжилт хүслээ.
Энэ үеэр “Дорнод нийтийн аж ахуй”ОНӨААТҮГ тус сургуулийг төгссөн 2 оюутанг ажлын байраар хангах болсон баярт мэдээг дуулгасан юм.
Политехник коллеж нь Уул уурхай, ХАА, Авто тээвэр, Бизнес худалдаа, Аж үйлдвэрлэлийн чиглэлийн 5 салбарын 49 мэргэжлийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлүүдийн эрхтэй бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилд Мэргэжлийн боловсрол сургалтын 2,5 жилийн 7 мэргэжил, Техникийн боловсрол сургалтын 3 жилийн 6 мэргэжлээр, Мэргэжлийн боловсрол 1 жилийн 5 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаагаа явуулна.
Бүс нутаг, орон нутгийн хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн судалгааг авч ашиглахдаа аймгийн ХХҮГ-ын суурь судалгаанд тулгуурлан ажилладаг бөгөөд, 2020 онд Европын холбооны SECiM төсөл, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран “Албан бус салбар дахь хөдөлмөр эрхлэлт 2020” суурь судалгааг 14 сумын хэмжээнд хамтран хийж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтээ тодорхойлсон.
Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27