ПРОКУРОР, ШИНЖЭЭЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-04-14 114 0

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэн, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хамтран “Прокурор, шүүх шинжилгээний  байгууллагын шинжээч нарт зориулсан сургалт, хэлэлцүүлэг”-ийг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Шинэчлэн батлагдсан Шүүх шинжилгээний тухай хууль энэ оноос эхлэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор прокурор, шинжээч нарт нэгдсэн ойлголт өгч, практикт хэвшүүлэх зорилготой тус арга хэмжээнд аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын прокурорууд, Шүүх шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтнүүд, Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлахуйн институтийн багш, судлаачид зэрэг 500 орчим алба хаагчид танхим болон цахим хэлбэрээр оролцсон байна.

Сургалт, хэлэлцүүлэгт оролцогчдод шинэчлэн батлагдсан хуулийн үзэл баримтлал, шинээр орсон өөрчлөлтүүд, шинжээч шүүх хуралдаанд оролцоход анхаарах асуудал зэрэг сэдвээр мэдээлэл өгч, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах түүнд чиглэсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээч болон прокурорын зүгээс тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэж, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцсон үр дүнтэй арга хэмжээ боллоо.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ