ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛ ХИЙСЭН ҮР ДҮНТЭЙ ТАНИЛЦАЖ, ЭЦСИЙН ТАЙЛАН ХҮЛЭЭН АВЛАА

2025-01-23 48 0

Жижиг, дунд үйлдвэрийн газар нь 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” ТӨҮГ болон “Систем Арт Венчурс” ХХК-тай хамтран “Жижиг, дунд үйлдвэрийн газар”-аас хүн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийсэн билээ. Ажлын үр дүнд гарсан хамтарсан тайланг танилцуулах, хүлээлгэн өгөх уулзалтыг өчигдөр /2025.01.22/ зохион байгууллаа.

Уулзалтад Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, “Систем Арт Венчурс” ХХК-ний ахлах зөвлөх Ц.Мөнхтуяа болон холбогдох албаны хүмүүс оролцож, тайлангийн агуулга, үр дүн, цаашдын арга хэмжээний талаар ярилцлаа.

Процессын дахин инженерчлэл нь төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, үйл ажиллагааг хялбаршуулах, иргэд, аж ахуйн нэгжүүдэд илүү хурдтай, үр дүнтэй үйлчилгээ хүргэх зорилготой юм.

Хамтарсан тайланд “Жижиг, дунд үйлдвэрийн газар”-ын үйлчилгээнд тулгарч байсан үндсэн асуудлуудыг нарийвчлан судалж, тэдгээрийн шийдлүүдийг тодорхойлсон нь тус байгууллагын үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээг илүү нээлттэй, хурдтай, таатай болгоход туслах ач холбогдолтой гэж Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан онцлон хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ