Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан цахимаар хуралдаж, таван асуудлыг хэлэлцлээ.
Үүний нэг нь Өвөрхангай аймгийн рашаан булагт хийсэн судалгаа, цаашид анхаарах асуудал байв. Аймгийн БОАЖГ-аас иргэд олноор очиж ууж хэрэглэдэг рашааны чанар найрлагад өөрчлөлтөд орсон эсэхийг тогтоон үнэлгээ өгөх, ундны усны хэрэглээнд ашиглаж болох эсэхийг тодорхойлох зорилгоор гидрохимийн нарийвчилсан судалгааг хийлгэсэн юм.
Дэлгэрэх, Бурхи, Хустын рашааныг хэрэглэгчид ариун цэврийг чанд сахиагүйгээс орчин бохирлогдож, бичил амь судлалын шинжилгээгээр нянгийн бохирдолттой гарсан байна. Иймээс заавал буцалгаж хэрэглэх ёстойг анхааруулав. Мөн Үүртийн тохойн рашаан нь эрдэслэг, нүүрсхүчлийн хий ихтэй, Хүрэн хадны рашаан дахь магнийн ион сандартаас давсан, стронцийн агууламж их учир тогтмол уухад тохиромжгүй, эмчилгээний зориулалтаар уух боломжтой аж.
Түүнчлэн судалгаанд Ар, Өвөр Гятруун, Эмт, Хүрэмт, Могойтын рашаануудад шинжилгээ хийж, агуулж буй эрдэс бодисыг тодорхойлсон бөгөөд дийлэнх рашаан булгууд хүний гараар бохирлогдсоны улмаас шууд уухад тохиромжгүй, цаашид усын эхийг хашиж хамгаалах, хяналт тавих шаардлагатай байгааг Өвөрханга аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27